High apartment
Мэдээлэл
Төслийн товч танилцуулга:
Манай компани нь ажлын туршлага, мэргэжлийн ур чадвар, техник, эдийн засгийн нөөц бололцоогоо ашиглан нийслэлийн хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцнуудыг буулган, шинээр барилгажуулах, орон сууцны нөхцөл сайжруулах, орчин үеийн шаардлага, стандартад нийцсэн шинэ орон сууцны хороолол барьж бүтээн байгуулах төсөл хөтөлбөр дээр төвлөрч байна. Энэ хүрээнд Хан-Уул дүүрэгт байрлах хуучин барилгууд /Арьс ширний 27, 28 дугаар байрууд/-ыг дахин барилгажуулах төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Одоогоор Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, ХХААХҮЯамны урд байрлах, олон жил маргаантай байсан хуучнаар Цэргийн 44 дүгээр байрыг буулган дахин барилгажуулах төслийг хэрэгжүүлж байна. Улмаар Баруун 4 замд энэхүү төслөө дахин шинэчлэн хэрэгжүүлж байна. HIGH APART төсөл нь Улаанбаатар хотын Энхтайваны өргөн чөлөө буюу олны нэрлэж заншсанаар хотын төв зам дагуу баригдаж буй цор ганц орон сууц, худалдаа, үйлчилгээ хосолсон барилгын төсөл юм. Барилга гадна талаасаа нийт 16 давхар байх бөгөөд газар доор 1 давхар, нийтдээ 17 давхартайгаар төлөвлөгдөн баригдаж буй барилга юм. Барилгын B1-ээс 3-р давхарыг хүртэл орчин цагийн хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн хүсэл таашаалд нийцэхүйц зохион байгуулалттай худалдаа, үйлчилгээний танхимаас бүрдэнэ. B1 түвшинд хэрэглэгчдийн тав тухыг хангасан, зай талбайн хувьд саруулхан зохион байгуулалттай эрүүл, органик бүтээгдэхүүн худалдаалах хүнсний зах үйл ажиллагаа эрхэлнэ.
Давуу талууд:
- Евро стандарт
- Эрчим хүчний хэмнэлт
- Ухаалаг төлөвлөлт
- Төв зам дагуух цор ганц орон сууц, худалдаа, үйлчилгээ хосолсон барилгын төсөл. Иймд байршлын хувьд давуу талтай.
- Барилгын бусад төслүүдтэй харьцуулахад харьцангуй өндөр үнэтэй.
- Ашиглалтад орсны дараа оршин суугчид, худалдаа, үйлчилгээ эрхлэгчид, барилга зэрэгт тавих өндөр түвшний анхаарал, халамж, арчилгаа
- Автомашины олон давхар смарт зогсоол