Olimpic Residence

8.000.000₮
  • Орон сууцны төрөл: Орон сууц
  • Дүүрэг: Баянзүрх
  • Байршил: Xотын төв
  • Барилгын давхар: 15-аас дээш давхар
  • Ашиглалтанд орох хугацаа: 2019 он 4-р улирал
  • Өрөөний сонголт: 3+ өрөө
  • Утас: 77300770, 99076880
  • м2-ын хэмжээ: 92-459.5

Мэдээлэл

Тансаг зэрэглэлийн 99 орон сууц, нийт 4 давхар худалдааны талбай, 2 давхар дулаан граж бүхий Олимпик Резиденс төсөл нь Улаанбаатар хотын өнгө үзэмжийг чимэх өвөрмөц чамин бүтээн байгуулалтын нэг зайлшгүй мөн бөгөөд хамгийн эрэлт өндөртэй нийслэлийн гол цөмд байрших бүхий л өндөр зэрэглэлийн худалдаа үйлчилгээ, оффис, олон одтой зочид буудлууд болон бизнесийн төвүүдтэй ойрхон байрласан нь таньд нийслэл хотоо алган дээрээ тавьсан мэт бүхэлд нь тольдон харах ховор боломжийг олгоно.

Оршин суугчиддаа олгож буй давуу талууд: Үнэ цэнэтэй байршил: Төрийн ордон, Чингисийн талбайгаас чанх урагшаа, ОЛИМП болон ЮНЕСКО-ын гудамжны огтлолцол цэгт бизнес, эдийн засаг, соёлын төв дунд байрладаг. Дэлхийд алдартай 5 одтой Шангри-Ла зочид буудал хаяа дэрлэн сүндэрлэж буй нь тус орон сууцны байршлыг дахин давтагдашгүй үнэ цэнэтэй болгож буйн баталгаа юм. Үзэгдэх гайхалтай орчин: Шалнаас тааз хүртэлх цэлгэр уужим цонхоор гадагшаа үзэгдэх орчин маш сайн харагдах төдийгүй ямарваа нэг барилга байгууламжаар хязгаарлагдахгүй. Үндэсний соёл амралтын хүрээлэн, Богд Хан уул, Чингисийн талбай, Шангри-Ла таван одтой зочид буудал гэх мэт үзэсгэлэнт Нийслэлээ бүхэлд нь харах боломжтой. Цогц үйлчилгээ: Эхний дөрвөн давхарт консьержийн үйлчилгээ, Бренд дэлгүүрүүд, А зэрэглэлийн оффис, тансаг ресторан, кафе, гоо сайхны үйлчилгээ, хүүхдийн тоглоомын талбай, оршин суугчдад зориулсан нийтийн террас гэх мэт байрлана. Орчин үеийн өнгө төрх бүхий орон сууцнууд: Цогцолборын 5-16-р давхарт тансаг зэрэглэлийн 99 айлын орон сууц төлөвлөгдөн гүйцэтгэгдэж байгаагаас одоогоор цөөн тооны орон сууц борлуулалтанд үлдээд байна. Үүнээс 5 айлын пентхаус, 1 дуплекс (хоёр давхар) түүнчлэн 85 – 459.5 m2-ын хооронд хэмжээ бүхий орон сууцны сонголтууд үлдээд байна.

План зургууд

3 өрөө A хувилбар

3 өрөө B хувилбар

4 өрөө A хувилбар

4 өрөө B хувилбар

5 өрөө A хувилбар

5 өрөө B хувилбар

6 өрөө A хувилбар

6 өрөө B хувилбар

8 өрөө A хувилбар