Зайсан голден вилл

3.000.000₮

Мэдээлэл

Хан-уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр дэх Богд хан уулын аманд, Туул голын эрэгт Зайсан толгойн дэргэд байрлах “Зайсан Голден вилл 2  хотхон нь нийслэлийн төв цэгээс 4 км зайд орших ба нийт 0,5 га талбайд 100 айлийн орон сууц, 1000 м2 бүхий үйлчилгээний төв, 150 авто машины дулаан зогсоол, битүү спорт заал, хүүхдийн тоглоомын талбай зэргээс бүрдэнэ.

Давуу талууд:

  • Бүрэн цутгамал, газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй
  • Төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон
  • Сууцны өрөө, тасалгааны талбайн хэмжээг баталгаажуулсан 100 айлын 10 давхар 3 блок орон сууц
  • Барилгын зургийг “Golden vill төслийг Монгол улсад амжилттай хэрэгжүүлсэн БНСУ-ын зураг төслийн компаниар гүйцэтгүүлсэн
  • Давхар бүрдээ 2 айлтай
  • Хүүхдийн тоглоомын талбайтай
  • Агаарын бохирдол багатай бүсэд оршдог бөгөөд хотхоноос хотыг бүхэлд нь харах боломж бүхий үзэгдэх орчин сайтайн дээр автомашины түгжрэлгүй явах авто замын олон гарцтай юм.
  • Оршин суугчдад зориулсан битүү спорт заал нь дотроо сагсан бөмбөгийн талбай, бокс,таеквондогийн бэлтгэлийн ринг, жудогийн бэлтгэлийн талбай, заалны хадны авиралтын хэсэг, теннис болон эрэгтэй эмэгтэй саун дүш, амралтын өрөөтэй
  • Газар доорх 2 давхар нэгдсэн байгууламж бүхий 150 авто машины дулаан зогсоолтой, бүрэн камержсан харуул хамгаалалттай, галын дохиололтой
  • В1, В2 давхартаа 9-20 м2 хүртэлх 160 агуулахын өрөөтэй.
  • Саруулхан том цонх
  • Шалнаас халах систем
  • Цэвэр агаар, тав тухтай орчин

План зургууд

4 өрөө A хувилбар

5 өрөө A хувилбар