Цэцээ Гүн хотхон

3.800.000₮

Мэдээлэл

“Цэцээ Гүн хотхон нь Хан Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт, Америк сургуулийн чанх хойд талд цэвэр агаар, нам гүн, тав тух, тансаг орчин, зам харилцааны таатай бүсэд чанарын өндөр төвшинд баригдсан 7 айлын Таун Хаус, 36 айлын 4 давхар 4-н блок орон сууцнаас бүрдэнэ.

Манай “Цэцээ Гүн хотхоны зохион байгуулалт нь  айл бүрт гэрэл гэгээ чөлөөтэй орохуйц том саруулхан цонхтой, орчин үеийн өвөрмөц хийц, засалтайгаар төлөвөлгдсөн бөгөөд  2013 оны 11-р сард ашиглалтад хулээлгэн өгсөн. Бидний танд зориулан бүтээн байгуулсан  “ЦЭЦЭЭ ГҮН цогцолбор нь цөөн айлын нам гүм, амар тайван орчинд амьдрахыг эрхэмлэдэг гэр бүлд зориулан төлөвлөсөн бөгөөд айл бүрд хувцасны өрөө, ханын шүүгээ,  хангалттай хүрэлцэхүйц дулаан зогсоол, гадна ил зогсоол, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх  сагсан бөмбөгийн талбай, хүүхэд багачуудад зориулсан тоглоомын талбай, амралтын хэсэг усан оргилуур зэргийг хотхондоо бүрдүүлж чадсан. Мөн Таун Хаус айл бүрд өөрийн эзэмшлийн  эдэлбэр газар /back yard/ төлөвлөсөн тав тух тансаг байдлыг илтгэнэ.