Хийморь хотхон

3.750.000₮

Мэдээлэл

Хийморь хотхон нь Улаанбаатар хотын төв цэгээс 5.5км байрлалтай Богд-Хан Уул, Чандманийн
аманд байрлалтай, Туул голын хөвөөнд нийт 2 га газрын хамарсан 35 айлын хамгийн цэвэр агаар,
хөрсний бохирдолгүй, дуу чимээнээс хол, эрүүл орчиныг бүрдүүлсэн таунхаус хотхон юм. Хотхоны
нийт талбайн 60% нь ногоон байгууламжаас бүрдсэн бөгөөд Хатантуул голоос 200метр,
Хийморийн овооноос 850метрийн зайтай “Хотын төвийн орон сууц, Зуслангийн байр 2-г орлож
чадахуйц” 310м2-370м2 талбайтай 2-3 автомашины дулаан зогсоолтой таунхаус, үйлчилгээний төвтэй цогцолбор хотхон юм.

Хотхоны давуу талууд

  • 3 талаасаа уулсаар хүрээлэгдсэн
  • Хийморийн овоо руу гарахад 850 метр, баруун овоо руу гарахад 100 метр, зүүн уулруу рүү гарахад 200 метр
  • Модны хаяанд очиход 500м
  • Хотын төв цэгээс 5 км зайтай. Өвлийн цагт агаарын чанарын индекс 48 буюу Улаанбаатар хотын хамгийн эрүүл агаартай орчин
  • Дуу чимээ 40 Децибел
  • Та лагерьт 1 байшин , хотод 1 байр авах шаардлагагүй.
  • Нисэх онгоцны буудал, Хотын төв, Зэрлэг онгон байгальтайгаа хамгийн ойрхон хотхон.
  • Ногоон байгууламж
  • Ногоон байгууламж хотхоны 60 хувь
  •  

1-р давхартаа ажлын өрөөтэй болон өрөөгүй сонголтуудтай. Интьерерт нь малайз улаан
мод оруулж өгсөн. Тус давхарт зочны 00, гал тогоо бүхий зочны өрөө, балконтой.

2-р давхарт 3 унтлагын өрөөтэй бөгөөд мастер унтлагын өрөө болон 2 хүүхдийн өрөө, 2
угаалгын өрөө, 2 балконтой. Мастер унтлагын өрөөндөө хувцасны өрөөг багтаасан.

Дээврийн давхарын доторх талбайг ном унших хэсэг болгон тохижуулахад хамгийн
тохиромжтой. Гадна талбайд хот болон уулыг тольдож болох ашиглалттай дээвэртэй. Тус
дээвэрт зүлэг, тарьж ургуулсан. Дээвэрт ус тусгаарлах мембран бүхий Firestone брендийн
материалыг ашигласан. Тус дээвэр дээр бассейн хийх боломжтой.

План зургууд

Modern загвар A

Modern загвар A-1

Modern загвар A-2

Modern загвар A-3

New Modern загвар C

New Modern загвар C-1

New Modern загвар C-2

Transitional D

Transitional D-1

Transitional D-2

Transitional D-3