Residence 60

4.750.000₮

Мэдээлэл

Тэлэн хөгжиж буй Улаанбаатар хотын төв цэгээс холгүй байрших Residence 60 нь орчин цагийн орон сууцны барилгын бүхий л тав тухыг өөртөө агуулсан. Автомашины олон давхар зогсоол, фитнесс зэрэг 1-р зэргийн бүх хүрээг өөртөө агуулж байгаа нь оршин суугчдыг тав тухыг бүрэн гангасан болно.

Хотын үзэгдэх орчныг өөрийн гэрээс тав тухтайгаар 360 хэмээр гайхалтайгаар харах боломж бүрдүүлсэн нийт 15н давхарын 79 айлын сууц бүхий Residence 60 төсөл нь нийслэлийн шилдэг сууцуудын нэг байх болно.

Гэр бүлээрээ хотын уур амьсгал дунд амьдрахад илүүд үздэг ажил хэрэгч хүмүүст тохиромжтой. Резидэнс 60 нь хотын А бүсэд байрлах бөгөөд намуун тайван орчин, таны өдөр тутмын алжаалыг тайлах амгалан тайван орчиныг шийдэж өгсөн.

Ойр орчинд байрлах банк, дэлгүүр, сургууль, 3очид буудал ба оффис болон үйлчилгээний газрууд нь тав тухтай орчныг бүрдүүлнэ. Энхтайвны өргөн чөлөөний дагуух хэдхэн алхмын зайтай байрлах дэлгүүр ресторануудаар үйлчлүүлэх нь таны хэрэгцээг бүрэн хангана.

План зургууд