The Peak Residences

5.000.000₮

Мэдээлэл

“Пик” хотхон төсөл нь нийт 41 айлын орон сууц, мөн 2 давхар “Зайсан Пик” худалдаа үйлчилгээний төвтэй нийтдээ 200 автомашины зогсоолтой, хотын A зэрэглэлийн хамгийн цэнгэг агаартай бүс болох Хан-Уул дүргийн 11-р хороо, Зайсангийн төв цэгт байрладагаараа газар зүйн байршлын хувьд маш үнэ цэнэтэйд тооцогдоно. Тус төсөл нь байршлаараа онцлог давуу талтай бөгөөд хойшоогоо Хатан Туул гол, Улаанбаатар хотоо, баруун талдаа Бурхантай хөшөөний цэцэрлэгт хүрээлэн, зүүн талдаа Зайсан толгой, урагшаагаа Богд Хан уулаа бүрэн тольдсон, нар сайн тусдаг, айл бүр нь таазнаас шал хүртэл цонхоороо халхлах зүйлгүй өргөн саруул том цонхтой, 0.7 га газрыг хамарсан нийт талбайн 18 хувьд нь орон сууц болон худалдаа, үйлчилгээний төвийн барилга, үлдэх 72 хувьд нь ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, ногоон ойн төгөл, спорт тоглоомын талбайнууд болон зам, авто зогсоол төлөвлөж өгсөн, мөн давхартаа цөөн айлтай, орчин үеийн SMART HOME системд иж бүрэн холбогдсон, европ стандартын брэндийн тоноглол болон интерьер засалтай, ГАНБРОС тавилгын компанийн хамгийн сүүлийн үеийн интерьер дизайнтай хувцасны өрөө болон үүдний өрөөний шүүгээгээр тоноглогдсон зэрэг оршин суугчдынхаа тав тух, аюулгүй байдлыг бүрэн хангаж өгсөнөөрөө чанар, үнэ цэнийг илтгэнэ.

Давуу талууд:

  • ЗАЙСАНГИЙН ХАМГИЙН ТӨВ ЦЭГТ, Богд Хан уулын хормойд байрлалтай, төвийн инженерийн шугамд бүрэн холбогдсон
  • Цөөн айл: Давхар бүртээ 1-3 айлтай
  • Европ зохион байгуулалт: Итали архитектурын онцгой шийдлээр айл бүрт 2-оос доошгүй ариун цэврийн өрөө болон хувцасны тусдаа өрөөг шийдэж өгсөн
  • Зогсоолын хүрэлцээ: Нийт 200-аад автомашины зогсоолтой, айл бүрт 2 дулаан зогсоолтойгоос гадна гаднах зогсоолын хүрэлцээ ч сайн
  • Агаарын бүс: Хотын хамгийн цэвэр агаартай хэсэгт байрлах бөгөөд Улаанбаатар хотын 0 цэгээс машинаар 10-20 минут, алхахад 35-40минут зарцуулна.
  • Смарт технологид холбогдсон Харуул хамгаалалт: Автомат хөшигний зам бүхий кабелийн оролт, том өрөөний гэрэл нь бүдгэрч тодрох удирдлагатай, ариун цэвэрийн өрөөндөө ус мэдрэгчтэй, дотор зогсоолын автомат удирдлагатай хаалга зэрэг хамгийн сүүлийн үеийн бүрэн автомат мэдээллийн систем, дагалдах дэлгэц нь суурилагдсан.
  • Дэд бүтэц, архитектур, интерьерийн онцлог шийдэл:
    • Төвийн дулаан, бохирын шугаманд холбогдсон
    • Хотын төвөөс 4 км зайтай, алхаад явахад 40 минутын зайтай
    • Дуу тусгаарлалт: Айл хоорондын хананд дуу тусгаарлагч ханатай
    • Айл бүрт багадаа 2 ариун цэврийн өрөөтэй
    • Шалнаас тааз хүртэл цонхтой

План зургууд

3 өрөө A хувилбар

3 өрөө B хувилбар

3 өрөө C хувилбар

4 өрөө A хувилбар

4 өрөө B хувилбар