“Garden 16” хотхон
Мэдээлэл
“Garden 16” зүүн бүсийн хамгийн том ногоон байгууламж бүхий хотхон нь таны амьдралын тав тух, аюулгүй орчинг дээд зэргээр хангасан ирээдүйд үнэ цэнэ нь үл алдагдах таны гэр бүлдээ хийж буй хамгийн найдвартай хөрөнгө оруулалт болж чадна гэдэгт бид итгэлтэй байна.
Хотхон нь гэр бүлийн бүхий л гишүүдийн хэрэгцээг нэг дор хангахаар төлөвлөгдсөний дагуу олон төрлийн мод бут, авто машингүй бүс, чулуун байгууламж бүхий цэцгийн мандал, хүүхдийн тоглоомын талбай, фитнесс клуб, авто машины ил болон дулаан зогсоол, худалдааны үйлчилгээний төв зэрэг таны бүхий л хэрэгцээг нэг дор хотхон дотроо төвлөрүүлж чадсан.
Манай төслийн гол давуу тал нь Улаанбаатар хотын зүүн болон баруун хэсгүүдэд ашиглалтад орж буй орон сууцны хорооллуудад нэн тулгамдаж буй дутагдал болох нэг хүнд ногдох орон сууцны хорооллын гадна орчин, ногоон байгууламжийг зүүн бүсчлэлд анх удаа цогцоор нь шийдэж чадсан апартмент хороолол болж сүндэрлэн босох юм.