Буман өлзий хороолол

1.650.000₮

Мэдээлэл

“ТСD”  ХХК нь 2012 оны 8 сараас эхлэн 5000 айлын орон сууц болох Буман өлзий хорооллын төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Манай хороолол нь нийт 20га газар бүхий 4 ээлжээр хэрэгжих төсөл юм. Тус хорооллын 1-р ээлж нь 2016 оны 1 сард ашиглалтанд орж оршин суугчидаа хүлээн авсан. 1-р ээлжиндээ нийт 11 блок барилга бүхий 5 давхар 504 айлын орон сууц, 2 үйлчилгээний төв , 2 давхар 300 авто машины зогсоолтой. 1-р ээлжиндээ 1-3 өрөө бүхий нийт 12 төрлийн загварын сонголттой. Буман өлзий хороолол нь оршин суугчидын аюулгүй байдлыг сахин байр болгонд хамгаалалтын кодтой хаалга суурилуулсан ба нэгдсэн хамгаалалтын системтэй. Мөн хороололдоо сагсны талбай болон  орчин үеийн хүүхдийн тоглоомын бүрэн байгууламжтайгаас гадна саравч, ногоон байгууламж бүхий амрах талбайтай.

Буман өлзий хорооллын давуу талууд:

  • Буман өлзий хорооллын эргэн тойронд том хэмжээний үйлдвэр байхгүй ба Улаанбаатар хотоос 14 км зайтай тул агаар нь хоттой харьцуулахад харьцангуй цэнгэг юм.
  • Тус хороолол дагуу нийтийн тээврийн асуудлыг бүрэн шийдэж өгсөн бөгөөд М17 номерын нийтийн тээвэр зорчидог.
  • Мөн дунд сургууль, цэцэрлэгтэй ойрхон
  • Дуу чимээ багатай
  • Хорооллын барилга хоорондын зай стандартаас давуу
  • Байрны гадаах авто машины зогсоол хүртээмжтэй

План зургууд

2 өрөө A хувилбар

2 өрөө B хувилбар

2 өрөө C хувилбар

2 өрөө D хувилбар

3 өрөө A хувилбар