fbpx

Алтай хотхон

1.900.000₮

Мэдээлэл

Манай хотхон нь А зэрэглэлийн бүсэд, цэнгэг агаартай Дунд голын эрэг дээр байршилтай, хотын төвөөс 2,9км зайтай. Одоогоор хотхонд 1880 айлын орон сууц ашиглалтанд ороод байна. Нийт 3000 айлын орон сууц барихаар төлөвлөн бүтээн байгуулалт өрнөж байна.

2012 онд ашиглалтанд орсон Нарны гүүрний төгсгөл нь “Алтай хотхон”-ы зүүн талд 15 метрийн зайтай байгаа нь манай хотхоны оршин суугчдад таатай нөхцлийг бүрдүүлж давуу тал олгож байгаа юм. Манай хотхонд үйлдвэрлэл үйлчилгээний хэд хэдэн газрууд үйл ажиллагаа явуулж оршин суугчдад үйлчилгээ үзүүлж байна.

Давуу талууд:

  • 24 цагийн харуул хамгаалалт бүхий хашаатай
  • Камерийн систем
  • Фитнесс клуб
  • Сүүлийн үеийн европ стандартын сантехникийн тоног хэрэгсэлтэй, 24 цагийн өндөр хүчин чадал бүхий солонгос лифт, ISO9001 стандартын вакум цонх эдэлгээ сайтай шахмал паркетан шалтай, хүний биед сөрөг нөлөөгүй сүүлийн үеийн ханын цаасан обойг оршин суугчиддаа санал болгож байгаа юм. Та манай цогцолбор хотхоноос байр сонгохдоо хэд хэдэн төрлийн обойноос сонголт хийн өрөө бүрийн ханын цаасан обой, плита мөн паркетан шалны өнгийг өөрөө сонгох боломжыг бид танд олгож байна. Хамгийн гол нь манай цогцолбор хотхоноос байр авахдаа банкны зээлээр авах боломжтой.
  • Тоглоомын талбай
  • Настан буурлууд тухлах тухтай орчин
  • Галын аюулаас хамгаалах дохиолол
  • Хотын А зэрэглэлийн бүсэд утаагүй цэнгэг орчинд байрлалтай
  • Газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй цутгамал төмөр бетон карказтай
  • Хороолол бүхэлдээ нэгдсэн хашаа, мөн өөрөөсөө 100 гаруй ажилчинтай харуул хамгаалалтын алба таны аюулгүй орчинд санаа тавин ажиллаж байна. Хорооллыг бүхлээр нь хянах боломжтой орон сууцнууд болон автомашины зогсоол мөн лифтнүүдэд иж бүрэн камер суурилуулсан нь аюулгүй орчныг дээд зэргээр бүрдүүлж өгсөн юм.
  • Айл бүрт телефон утас, кабель, өндөр хурдны интернэт, домофон систем байрлуулсан

План зургууд

3 өрөө A хувилбар

4 өрөө A хувилбар