Аман хуур- 2 хотхон

2.500.000₮

Мэдээлэл

“Аман хуур” I хотхоныг Тайваний 100%-ийн хөрөнгө оруулалттай Kэй энд Tи констракшн ХХК барьсан бөгөөд 2010 онд “Аман хуур” хотхоны 1 дүгээр ээлжийн орон сууцны барилгуудыг амжилттай барьж ашиглалтанд хүлээлгэн өгсөн.

Барилга нь чанартай барилгын материалаар хийгдсэн, өвөрмөц том талбай бүхий  лоббиг төлөвлөж өгсөн нь захиалагч, оршин суугчдаас өндөр үнэлгээ авсан. Түүнчлэн манай  Kэй энд Tи констракшн ХХК “Нийслэл хотоо илүү сайхан болгох хүсэл мөрөөдөл” –ийг үйл ажиллагааныхаа зорилго болгож, 2013 оноос эхлэн чанар стандартын хувьд иж бүрэн шинэчлэн сайжруулсан “Аман хуур” хотхоны 2 ээлжийн орон сууцны төслийг амжилттай хэрэгжүүлэхээр зорьж байна.

2 дугаар ээлжийн хотхоны барилгын нийт талбайн хэмжээ 3000 м2, ойролцоогоор 27000 м2 талбайд 12 давхар Европ загварын орон сууц барихаар төлөвлөсөн.

Үүнд: 1, 2 дугаарт давхарт худалдаа үйлчилгээний цогцолбор, 3-12 давхар нь орон сууцны зориулалтаар баригдах ба нийт 220 өрх айл амьдрах боломжтой. “Аман хуур” хотхоны 2 дугаар ээлжийн орон сууцны барилгыг цэвэр Европ архитектурын хэв маягаар хийж, босоо тэнхлэгийн дагуу тэнгэр баганадсан өндөр загвараар сүндэрлүүлэн барьж, 1 дүгээрт давхарт нь Европ стандартын уран нарийн хийцтэй багана босгож, дээврийн хэсэгт мансардтай цонх, Франц хэв маягийг илтгэсэн налуу дээвэртэй хийгдэнэ. Ингэснээр хотын төв хэсэгт цэвэр Европ загварын барилга босох нь гарцаагүй юм.

Kэй энд Tи констракшн ХХК нь Тайваний тэргүүний дэвшилтэт техник технологиор баригдах орон сууцыг та бүхэнд танилцуулж байна..

План зургууд

2 өрөө A хувилбар

3 өрөө A хувилбар