Morning star residence

3.450.000₮

Мэдээлэл

Morning Star Residences цогцолбор нь 100% Сингапур улсын хөрөнгө оруулалттайгаар давтагдашгүй архитектурын өвөрмөц шийдэлтэй 315 айлын 16 давхар бүрэн цутгамал, төмөр бетон хийцлэл бүхий орон сууцны барилгыг Сингапур чанар, концепцийг шингээн , Улаанбаатар хотын хамгийн ирээдүйтэй худалдааны гудамжинд сүндэрлүүлж байна. Манай төслийн онцлог нь 1-р давхартаа айл төлөвлөөгүй, үүдээр ороход 5 одтой зочид буудалд орж ирж буй мэт санагдах 6м өндөр тааз бүхий уужим цэлгэр үүдний танхим буюу лобби, мөн зөвхөн оршин суугчиддаа зориулсан гэр бүл найз нөхдийн хамт спортоор хичээллэх, эрүүл идэвхтэй амьдрах нөхцлийг бүрэн хангахуйц сагсан бөмбөгийн заал, ажил уулзалт баяр ёслол тэмдэглэж болох уулзалтын өрөө, фитнес төв, стандартын бүхий л шаардлагыг хангасан хүүхдийн цэцэрлэг, мини-маркет, автомашин зорчих боломжгүй буюу аюулгүй байдлыг хангасан 1500 м2 бүхий ногоон байгууламж , цэцэрлэгт хүрээлэнг төлөвлөж өгснөөрөө таны амьдралыг илүү тав тухтай болгоно. Мөн бүх захиалагч нартаа урамшуулал болгож унтлагын өрөөний хувцасны шүүгээ, гал тогооны өрөөний иж бүрэн тавилга шарах шүүгээ, плитка, хиншүү сорогч зэргийг айл болгонд бэлэглэж байна.

Манай байршлын давуу тал: 

Дэлхийн томоохон хотуудад маш чухалд тооцогдох үзүүлэлтүүдийг манай төсөл нь бүрэн хангаж, хурдацтай хөгжиж буй Улаанбаатар хотын маань хамгийн ирээдүйтэй худалдааны гудамж болно гэдэг судалгаа дүгнэлтүүдийг хийсний үндсэн дээр тус байршилийг сонгон төслийн ажлыг эхлүүлсэн юм. Оршин суугчдын явган алхах зайд бүх үйлчилгээ нэг дор байршдагаараа онцлогтой. Үүнд Супермаркет, ресторан, худалдааны төвүүд, цэцэрлэгт хүрээлэн , мөн автобусны зогсоолуудад ойр байх гэсэн эдгээр үзүүлэлтүүд нь тус үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнийг үргэлж өсгөж байдгаараа давуу талтай юм.

Барилгын давуу тал:

Манай төслийн архитектур дээр олон удаагийн шагналт Сингапурын Ong&Ong компани ажилласан бөгөөд тус компанийг Сингапур Улсын Ерөнхийлөгч асан Онг Тэнг Ченг үүсгэн байгуулсан түүхтэй юм. Ong &Ong компанийн архитекторууд төслийн интерьер болон архитектурын шилдэг шийдлүүдийг сонгон түүн дээр түлхүү анхаарал хандуулан, захиалагч оршин суугч нарт 45 төрлийн өрөөний зохион байгуулалт санал болгохын сацуу, бүх айл нар үзэхээр төөлөвлөж өгсөн юм. Төслийн удирдлагад Сингапур системийг өдөр тутамд ашиглаж, мөн тус компанийн инженерууд нь төслийн газар дээр байнгын хяналт тавьж, Сингапурын дээд зэрэглэлийн орон сууцны стандартаар барилгыг барьж байгаа нь Улаанбаатар хотод баригдаж буй хамгийн чанартай, өнгө үзэмжтэй барилгуудын нэг болох нь дамжиггүй юм.

План зургууд

1 өрөө A хувилбар

1 өрөө B хувилбар

2 өрөө A хувилбар

2 өрөө B хувилбар

2 өрөө C хувилбар

3 өрөө A хувилбар

3 өрөө B хувилбар

3 өрөө C хувилбар

3 өрөө D хувилбар

3 өрөө E хувилбар

3 өрөө F хувилбар

4 өрөө A хувилбар

4 өрөө B хувилбар

4 өрөө C хувилбар

4 өрөө D хувилбар