Дэлгэр хотхон

2.200.000₮

Мэдээлэл

Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт  Дунд голын эрэгт байрлах  “Дэлгэр хотхон нь Нийслэлийн төв цэгээс ердөө дөрвөн  километр зайд орших ба Европ стандартаар баригдаж буй 160 айлын тохилог орон сууц болон орчин үеийн оффис, үйлчилгээний төв зэргээс бүрдсэн цогцолбор юм.

 “Дэлгэр хотхон” нь Хан-Уул дүүрэгт, Дунд голын хөвөөнд баригдсан тул утаагүй орчинд, цэнгэг агаарт амьдрах нөхцөл бүрдсэн ба 2013 онд шинэчилэн баригдсан 14 метр өргөн засмал зам дагуу байрлал нь хотын аль ч хэсэгт саадгүй зорчих зам, дэд бүтцийн давуу талтай юм. Орчин үеийн орон сууцны хороолол болон хөгжиж буй энэ дүүрэгт баригдсан, оновчтой шийдэл бүхий төлөвлөлттэй  Орон сууц, оффис, үйлчилгээний “Дэлгэр хотхон” нь чанартай материалаар, чадварлаг-мэргэшсэн хамт олон барьж бүтээсэн обьект тул таны хэрэгцээ, тав тухыг дээд зэргээр хангах ба ирээдүйд үнэ цэнэ нь улам өсөх найдвартай үл хөдлөх хөрөнгө, хөрөнгө оруулалт байх юм.

Давуу талууд:

  • Дунд голын эрэг дээр баригдсан тул утаа тортоггүй орчинд, цэнгэг агаарт амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн
  • Хотхоны дотор гадна талд өндөр чадлын IP камерийн систем суурьлуулж 24 цагийн Харуул хамгаалалтын хяналт тавих тул хотхоны оршин суугчдын аюулгүй байдал, тав тух илүү хангагдана.
  • Хотхон нь үзэсгэлэнт Богд уул болон Улаанбаатар хотын төвийг тольдон харах саруул орчин бүхий төгс шийдэлтэй
  • Өрөөний зохион байгуулалтыг орчин үеийн байдлаар маш нарийн төлөвлөж өгсөн тул ямар нэг ашиггүй талбай огт байхгүй бөгөөд энэ нь таны мөнгийг хэмнэнэ.
  • Хотхон дотроо хүүхдийн цэцэрлэг, худалдаа үйлчилгээний  төвтэй байхаар төлөвлөгдсөн
  • Айл бүрт Skymedia болон Univision-ий гурвалсан үйлчилгээ /өндөр хурдны интернэт, кабелийн телевиз, суурин утас гэх мэт/ суурьлагдсан
  • Шинэчлэгдсэн авто замуудад холбогдсон дэд бүтэц нь хотын аль ч хэсэгт саадгүй хүргэж таны алтан цагийг хэмнэнэ. Машины түгжрэлд орж стрессдэхгүй, үр ашиггүй бензин тос дэмий зарцуулахгүй байх нөхцөлийг бий болгох ач холбогдолтой.
  • Гадна фасад нь доод хэсгээрээ байгалийн чулуугаар хийгдсэн тул хүний биед сөрөг нөлөөгүй байх ба Хотхоны өнгө үзэмжийг нэмж түүнчлэн фасадны өнгийг Солонгос улсын “BAROCOAT SYSTEM”-ийн материалаар хийсэн тул байрны дулаан тусгаарлалт, өнгөлгөө орчин үеийн шийдэлтэй болж, салхи, чийгийг бүрэн тусгаарлаж өгнө.
  • Айл болгонд нэгдсэн журмаар ганжуулсан шил бүхий тагтны вакум хаалтыг шийдэж өгсөн нь байрны өнгө үзэмжийг нэмж өгсөний зэрэгцээ гадна тоос шороо, дуу чимээний тусгаарлалт болон дулаан хадгалалтыг нэмэгдүүлнэ
  • Газар доорх нэгдсэн автомашины дулаан граж болон гадна талбайн ил зогсоолтой
  • Хүүхдийн тоглоомын талбай, хөгшид амарч тухлах орчин бүхий ногоон байгууламжтай
  • Хотхон доторх зам талбайг иж бүрнээр шийдэж өгсөн ба замын гэрэлтүүлэг маш сайн хийгдсэн
  • Хотхон доторх нийтийн эзэмшлийн зам талбайд хяналтын камер суурьлуулж, иргэдийн аюулгүй байдалд анхаарсан
  • Европ стандартын Канад технологийн “ROYAL” брендийн вакум  цонх нь байгалийн гэрэл нэвтрэх, дулаан хадгалах боломжийг дээд зэргээр хангасан
  • Айл бүр видео Домофон системтэй, энэ системээр дамжуулан танайд орох гадна дотны хүмүүсийг өөрийн нүдээр харж, хяналт тавих давуу тал бий болсон ба мөн 24 цагийн  нэгдсэн харуул хамгаалалтай холбогдон
  • Ваннын угаалтуур, жорлон нь өндөр чанарын,Хонг Конгоос Европ руу экспортонд гаргадаг “Dolphing FS” брендийн бүтээгдэхүүн
  • Европ стандартын Итали, Түрк улсын сантехникийн тоноглол нь ус чийгнээс бүрэн хамгаалж, ямар нэг зэв мөөгөнцөрөөс урьдчилан сэргийлн
  • Орц бүр 24 цагийн тогтмол ажиллагаатай АНУ-ын “OTIS” технологийн дуу чимээ багатай, өндөр хурд бүхий орчин үеийн тохилог хос  цахилгаан шаттай
  • Төвийн нэгдсэн дулаан болон цэвэр бохир усны шугам сүлжээнд бүрэн холбогдсон тул хойшид энэ талаар ямар нэг асуудал гарахгүй
  • Дотоод заслын материалыг хүний биед сөрөг нөлөөгүй, чанартай, орчин үеийн дизайнтай байхаар сонгож өгсөн
  • Ус чийгэнд тэсвэртэй, өнгө үзэмж сайтай Солонгос обойтой
  • Унтраалга, розетка нь Европ стандартын сайн чанартай бүтээгдэхүүн
  • Коридор, гараж нь эрчим хүчний хэмнэлттэй LED гэрлээр тоноглогдсон
  • Орцны тохижолтыг тохилог байдлаар шийдэж өгсөн

План зургууд

2 өрөө A хувилбар

2 өрөө B хувилбар

2 өрөө C хувилбар

3 өрөө A хувилбар

3 өрөө B хувилбар