Хадат вилла

2.200.000₮

Мэдээлэл

Төслийн тухай

Энэхүү төсөл нь нийтдээ 56 айл байх ба 20 айлын сингл хаус, 36 айлын таун хаусаас бүрдэнэ. Шилдэг төлөвлөлт бүхий амины сууцанд өөрийн эдэлбэр газартаа хүссэнээр байх боломжийг бүрдүүлсэн . Сингл хаус бүр 3 унтлагын өрөө, 3 ариун цэврийн өрөө, 1 гал тогоо, 1 зочны өрөөнөөс бүрдэнэ. Таун хаус бүр 3 унтлагын өрөө, 2 ариун цэврийн өрөө, 1 гал тогоо, 1 зочны өрөөнөөс бүрдэнэ. Таун хаус 125м2 талбайтай, сингл хаус 125 м2 талбайтай байхаар төлөвлөгдсөн.

Төсөл хэрэгжих газар маань энэхүү Итали загварын байшин барихад яг тохиромжтой байршил бүхий газар юм. Газрын тогтоц нь өөрөө цорын ганц дахин давтагдашгүй дизайн, төлөвлөлтийг хийхэд яг тохиромжтой байсан. Ихэнх үнэ цэнэтэй төслүүд хэвгий байгалийн үзэсгэлэнт газарт, далайн эрэг дагуу, харц сайтай газруудад байрладаг юм. 

“Хадат Вилла 2” Амины орон сууцны хотхон төсөл нь хотын төвөөс холгүй хүн ам шигүү суурьшаагүй, агаарын болон хөрсний бохирдолгүй газар дэд бүтцийг цогцоор нь шийдсэн, интерьер болон экстерьер дизайны орчин үеийн шийдэл бүхий цогц төсөл юм. Хотхоны байршлын хувьд цаашид эмх замбараагүй дахин төлөвлөлт хийгдэх боломжгүй, Улиастайн голоос 4 км, байгалийн үзэсгэлэнт газраас 5 км зайд орших бөгөөд хотхоны 2 талаар улсын чанартай авто зам төлөвлөгдөж байгаагаараа онцлог юм.

Хотхоны тохижилт нь бүх насны хүмүүст таатай орчныг бүрдүүлэх зорилготойгоор төлөвлөгдсөн ба эгнээ бүртээ амарч тухлах, бяцхан үрсээ салхилуулах талбай, спортоор хичээллэх фитнессийн төхөөрөмжүүд мөн хотхондоо гүйлтийн замыг шийдэж өгсөн.

Хүүхэд, залуустаа зориулж сагсан бөмбөг, хөл бөмбөг, теннис болон воллейболын талбайг барьж өгснөөр ирээдүй болсон хүүхэд багачууддаа эрүүл мэндийг бэлэглэж байна. Мөн хотхоны хэмжээнд хүүхдийн цэцэрлэг, бассейн, ресторан, лаунж болон фитнесс гэх мэтийг төлөвлөж өгсөн нь та болон таны гэр бүл, үр хүүхдүүдийн тань үнэтэй цаг мөч бүрийг илүү хөгжилтэй байлгах гэсэн бидний бас нэгэн зорилго юм.

План зургууд