fbpx

Santo smart apartment

2.850.000₮

Мэдээлэл

“Санто ухаалаг хотхон” нь 16 давхар 3 блок барилгаас бүрдэх бөгөөд оффис, худалдаа үйлчилгээний төв төвлөрсөн, 446 айлын орон сууц, нэгдсэн хоёр давхар 360 автомашины дулаан зогсоол зэргийг цогцлоосон томоохон төсөл юм.

Хотхоны  гадна талбайг бүхэлд нь автомашин нэвтрүүлэхгүй байхаар тусгаарлаж, орц бүхэнд зочин хүлээн авах тохилог хүлээлгийн танхим, 80 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн хоёр давхар барилга, нийт оршин суугчдын 70 хувьд нь хүрэлцэхүйц дулаан зогсоол зэргийг төлөвлөсөн бөгөөд Smart Home Systems буюу гар утаснаасаа гэрээ хянах боломжийг бүрдүүлж өгснөөрөө оршин суугчдын ая тухтай, аюулгүй ажиллаж амьдрах нөхцөлийг бүрэн хангаж чадсан орчин үеийн жишиг хотхоныг тодорхойлж байгаа юм.

Ашиглалтанд орох хугацаа:

1-р ээлж ашиглалтанд орсон:  Оффис, Үйлчилгээний төв, 146 айлын орон сууцны бүхий 16 давхан барилга  ( давхар төмөр бетон карказан хийцтэй )

2-р ээлж 2019 оны I улирал, 3-р ээлж 2020 оны I улиралд: Үйлчилгээний төвтэй, 300 айлын орон сууцны 16 давхар бүрэн цутгамал хийц бүхий хоёр блок барилга

Хотхоны орчин

Санто ухаалаг хотхон нь гаднах талбайд цэвэр агаар, эрүүл таатай орчныг бүрдүүлэх ногоон хүрээлэнг геометрийн дүрс хэлбэрээр байгуулж, мод сөөг, цэцгийн мандал, зүлэгжүүлсэн талбай зэргийг цогцоор нь, зохих стандартын дагуу төлөвлөсөн нь их хотын хөл хөдөлгөөнөөс амсхийх тааламжтай нөхцөлийг гэр бүлд тань бэлэглэх давуу тал юм. Мөн хотхоныхоо хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж, нийтийн төв талбайгаа авто машингүй бүс болгон тусгаарласан бөгөөд, явган хүний зам, сууж амрах сандал, сүүдрэвч, гүйлтийн зам болон дасгал хөдөлгөөнд зориулсан спорт тоноглолуудыг байршуулснаар, тав тухтай, эрүүл амьдрах хэв маягийг бий болгож байгаа юм.

Хотхоны хийцлэл ба төлөвлөлт

Санто ухаалаг хотхон нь Төмөр бетон карказ болон бүрэн цутгамал хийцтэй бөгөөд зай талбайг оновчтой ашиглан, өрөөний зохион байгуулалтыг зөв төлөвлөсөн архитектурын шийдлийг оршин суугчиддаа зориулж байна. Хотхоны гурван барилга тус бүр зоорийн хоёр давхартай тул дулаан зогсоол нийт айлын 70 гаруй хувьд нь хүрэлцээтэй. Мөн төслийн II ээлжийн барилгын орон сууцны м.кв-ыг харьцангуй том хэмжээтэйгээр төлөвлөж, зарим давхрын гал тогоог тусгаарласан заагтайгаар шийдсэнээрээ давуу талтай.

План зургууд

2 өрөө A хувилбар

2 өрөө B хувилбар

2 өрөө C хувилбар

2 өрөө D хувилбар

3 өрөө A хувилбар

3 өрөө B хувилбар