River Plaza

  • Дүүрэг: Хан-Уул
  • Байршил: Маршалын гүүр
  • Барилгын давхар: 15-аас дээш давхар
  • Мкв хэмжээ: 101.5-225.5 m2
  • Нийт айлын тоо: 168
  • Барилгын гүйцэтгэл: Явц: 40-70%
  • Зэрэглэл: Тансаг орон сууц
  • Өрөөний сонголт: 3 өрөө , 4 өрөө , 5 өрөө
  • Утас: 75777577

Мэдээлэл

River Plaza цогцолбор нь ХУД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрт, River Garden хотхоны баруун талд Time Square хотхоны хойд талд байрлах бөгөөд доороо худалдаа үйлчилгээ дээрээ орон сууц бүхий 2 цамхгаас бүрдэх бизнес ангиллын 168 айлын орон сууц, үйлчилгээний цогцолбор төсөл юм. Төслийн интерьер дизайныг цамхгийн экстерьер дизайнтай нийцүүлэн Итали улсын орчин үеийн Contemporary хэв маягаар сонгосон бөгөөд энэхүү интерьер дизайны засал нь бусад төрлийн ямар ч интерьертэй төгс зохицдогоороо онцлог.

“River plaza” нь Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй бүс болох Богд Хан уул, Хатан туул голын хөвөөнд байрлах бөгөөд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглан баригдаж буй 168 айлын 23 давхар 2 цамхгаас бүрдэх аюулгүй байдлыг бүрэн хангасан бизнес зэрэглэлийн орон сууц, үйлчилгээний төсөл юм. Барилгын архитектур төлөвлөлтийг барилга хоорондын зай аль болох хол байхаар тооцоолж айл бүр нар үзэх боломжтой байдлаар төлөвлөсөн, шилэн фассад болон хөнгөн цагаан хавтанг хослуулсан 6 талт хэлбэр бүхий өвөрмөц гоёмсог экстерьерийн шийдэл бүхий орон сууц юм.

Тус барилгын 1-4 давхарт бүх төрлийн худалдаа үйлчилгээний төв болон эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэгч таны чөлөөт цагаа өнгөрөөхөд зориулагдсан спорт цогцолбор байх ба 5-23 давхарт нь орон сууц байхаар төлөвлөсөн. Айл бүрт дулаан зогсоолыг хангалттай байхаар тооцоолон барилгын B1, B2 давхруудад шийдэж өгсөн ба гадна зогсоолын хувьд ч хангалттай байхаар төлөвлөгдсөн нь ая тухтай амьдралын хэв маягийг бүрдүүлж байгаа юм.

План зургууд

3 өрөө A хувилбар

4 өрөө A хувилбар

4 өрөө B хувилбар

4 өрөө C хувилбар

5 өрөө A хувилбар