ШИНЭ ЯАРМАГ цогцолбор хороолол

2.800.000₮

Мэдээлэл

Манай компанийн хэрэгжүүлж буй “ШИНЭ ЯАРМАГ” орон сууцны цогцолбор хороолол барих төслийн ажил нь 2015 оноос эхэлсэн бөгөөд төслийн I үе шат болох 1500 айлын нийт 20 блок орон сууцны барилгын ажлыг 2015 оны 5 дүгээр сарын 19-ний өдөр эхлүүлсэн.

Дээрх орон сууцны барилгын эхний хэсэг буюу 6 давхар үйлчилгээ бүхий 120 айлын 4 блок барилга нь 2016 оны IV улиралд ашиглалтанд орсон.

Эхний I үе шат болох 1500 айлын орон сууцны үлдсэн 1380 айлын 16 блок барилгыг 2017 оны IV улиралд бүрэн ашиглалтанд орж төсөл бүхэлдээ 2019 оны IV улиралд бүрэн хэрэгжиж дуусахаар төлөвлөж байна.

“Шинэ Яармаг” орон сууцны цогцолбор хороолол барих төсөл нь 21,6 га газарт нийт 368,262 м.кв барилгажих талбай, 2910 айлын орон сууц, 1100 авто машины дулаан зогvоол бүхий 3 хэсэгтэй, амралт спортын талбай бүхий ногоон байгууламж, худалдаа үйлчилгээний зориулалттай хэсгүүд, усан оргилуур, 2000 хүүхдийн багтаамжтай ерөнхий боловсролын сургууль, 400 хүүхдийн багтаамжтай хүүхдийн цэцэрлэг, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв болон ОУ-ын жишигт хүрсэн эмчилгээ оношлогооны төв, эрүүл мэндийн үйлчилгээ бүхий орон сууц болон худалдааны төвийн барилга байгууламжаас бүрдэнэ.

Төслийн нийт талбайн 39.5% нь ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, сагс, хөлбөмбөг, теннис, хоккей зэрэг спортын талбай байх бөгөөд 30.6% нь дугуйн зам,  гүйлтийн зам, авто зам болон явган хүний зам талбай байх ба үлдэх 29.9% нь барилгажих талбай байхаар төлөвлөгдсөн байгаа. “ШИНЭ ЯАРМАГ” төсөл нь сүүлийн 25 жилд Улаанбаатар хотод анх удаа цогц төлөвлөлттэй, зам талбай, ногоон байгууламжийг багтаасан иж бүрэн орон сууцны хороолол гэдгээрээ онцлогтой юм.

План зургууд

3 өрөө A хувилбар

3 өрөө B хувилбар

3 өрөө C хувилбар

3 өрөө D хувилбар