Манай сайт орон сууц зээлээр авах гэж буй иргэдэд зориулан Засгийн Газраас Монголбанктай хамтран хэрэгжүүлж буй жилийн 8 хувийн хүүтэй орон сууцны зээл болон Банкны өөрийн эх үүсвэртэй орон сууцны зээлийн мэдээллийг танд танилцуулж байна.
1. 8%-ийн ипотекийн зээл
№ |
Банк |
Зээлийн хүү |
Хугацаа |
Урьдчилгаа төлбөр |
Үйлчилгээний шимтгэл |
Утас |
1 |
Хаан банк |
8 (+-1)% |
20 жил |
30% |
– |
18001917 |
|
|
|
|
|
|
|
3 |
Төрийн банк |
8 (+-1)% |
30 жил хүртэл |
30% |
1% |
18001881 |
4 |
Хас банк |
8 (+-1)% |
20 жил хүртэл |
30% |
1% |
18001888 |
5 |
Голомт банк |
8 (+-1)% |
30 жил хүртэл |
30% |
1% |
18001646 |
6 |
Ариг банк |
8 (+-1)% |
20 жил |
30% |
– |
70133060 |
Ипотекийн зээлэнд тавигдах ерөнхий шаардлага:
- Монгол Улсад байнга оршин суудаг Монгол Улсын иргэн байх
- Хэрвээ хамтран зээлдэгч байгаа тохиолдолд аль нэг нь Монгол Улсад байнга оршин суудаг Монгол Улсын иргэн байх, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай байх
- Орон сууц худалдан авах зайлшгүй эрэлт хэрэгцээтэй байх
- Зээлийг эргэн төлөх тогтмол орлоготой байх
- Урьдчилгаа төлбөрийн 30-аас доошгүй хувийг өөрөөс санхүүжүүлэх чадвартай байх
- Үндсэн зээлдэгч нь тухайн ажил олгогч байгууллагад 2 буюу түүнээс дээш жил ажилласан байх; хувиараа бизнес эрхэлдэг бол тухайн бизнесийг 2 буюу түүнээс дээш жилийн хугацаанд эрхэлсэн байх
- Хамтран зээлдэгч нь тухайн ажил олгогч байгууллагад 1 буюу түүнээс дээш жил ажилласан байх
- Хувиараа бизнес эрхэлдэг бол тухайн бизнесийг 2 буюу түүнээс дээш жилийн хугацаанд эрхэлсэн байх
- Банк, ББСБ-д зээл, батлан даалтын хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх
- Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй байх
- Өрхийн гишүүний аль нэг нь Засгийн газрын “Төрийн албан хаагчдын жилийн 8%-ийн орон сууцны зээл” болон “Иргэдийн 6%-ийн орон сууцны зээл”-ийн өрийн үлдэгдэлгүй байх Зээл хүсэгч хуулийн этгээдийн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч иргэн бол татварын өр төлбөргүй байх
ХУДАЛДАН АВАХ ОРОН СУУЦАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
- Монгод улсад Монгол улсад байршилтай, зөвхөн нийтийн зориулалттай орон сууц байх
- Инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон, эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтад хүлээн авсан шинэ, хуучин орон сууц
- Орон сууцны нийт талбай нь 80 м.кв буюу түүнээс доош байх
- Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх болон эд хөрөнгийн бусад эрхийн талаар гуравдагч этгээдэд шаардах эрх үүсээгүй байх
2. Банкны эх үүсвэртэй орон сууцны зээл
№ |
Банк |
Зээлийн хүү |
Хугацаа |
Урьдчилгаа төлбөр |
Үйлчилгээний шимтгэл |
Утас |
1 |
Хаан банк |
1,8-1,7% |
15-20 жил |
20% ба түүнээс дээш |
1% |
18001917 |
|
|
|
|
|
|
|
3 |
Төрийн банк |
2,0-1,8% |
15 жил хүртэл |
30% ба түүнээс дээш |
– |
18001881 |
4 |
Хас банк |
1,5% |
20 жил |
25% |
1% |
18001888 |
5 |
Голомт банк |
1,57-1,5% |
20 жил хүртэл |
20% ба түүнээс дээш |
1% |
18001646 |
6 |
Капитрон банк |
2,1-1,6% |
15 жил хүртэл |
30% ба түүнээс дээш |
– |
328373 |
|
|
|
|
|
|
|
8 |
Үндэсний хөрөнгө оруулалтын банк |
1,9-1,65% |
15 жил хүртэл |
30% ба түүнээс дээш |
– |
18001188 |
9 |
Капитал банк |
2,0-1,5% |
15 жил хүртэл |
30% ба түүнээс дээш |
0,5% |
18001912 |
Банкны эх үүсвэртэй орон сууцны зээлэнд тавигдах ерөнхий шаардлага:
- 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай байх
- Орон сууц худалдан авах зайлшгүй эхэлт хэрэгцээтэй байх
- Зээлийг эргэн төлөх тогтмол орлоготой байх
- Урьдчилгаа төлбөрийн 20-аас доошгүй хувийг өөрөөс санхүүжүүлэх чадвартай байх
- Үндсэн зээлдэгч нь тухайн ажил олгогч байгууллагад 2 буюу түүнээс дээш жил ажилласан байх; хувиараа бизнес эрхэлдэг бол тухайн бизнесийг 2 буюу түүнээс дээш жилийн хугацаанд эрхэлсэн байх
- Хамтран зээлдэгч нь тухайн ажил олгогч байгууллагад 1 буюу түүнээс дээш жил ажилласан байх; хувиараа бизнес эрхэлдэг бол тухайн бизнесийг 2 буюу түүнээс дээш жилийн хугацаанд эрхэлсэн байх
- Банк, ББСБ-д зээл, батлан даалтын хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх