Чухаг-2 хотхон

3.000.000₮

Мэдээлэл

Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй байршил буюу “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”тэй залгаа байршилтай эрүүл цэнгэг агаартай Чухаг 2 хотхон нь нийт 6 блок 560 айлын цогцолбор хотхон юм.

Та гэртэй төдийгүй гэрээсээ гараад амьдралын тав тухыг мэдэрч Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайгаар зугаалж бүх төрлийн спортоор хичээллэн эрүүл мэнддээ үнэтэй хөрөнгө оруулалт өдөр бүр хийх юм.

Хотхоны давуу талууд

  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон богд уулыг цэлгэр том цонхоор тольдон суух амьдралын таатай нөхцөлийг бүрэн хангах тав тухтай орчин
  • Хотхондоо улсын 133-р сургууль байрлалтай
  • Хотхоны 1-2 давхарт үйлчилгээний талбай айл өрх бүрийн хэрэгцээ нэг дор байрлана
  • Төрийн нэг цэгийн үйлчилгээ 100м зайд байрлалтай
  • Дүнжигарав худалдааны төв 100м зайд байрлалтай
  • Хотхондоо “Чухаг хүүхдийн цэцэрлэг”-тэй
  • Хотхондоо эмнэлэгтэй
  • Бүх төрлийн спортоор хичээллэх бүрэн боломж бүхий тав тухтай гадна талбай
  • Автобусны буудал 20м зайд
  • Хүний биед хор нөлөөгүй барилгын материал ашигласан
  • Зэргэлдээ орших хотхонуудаас ялгарах онцлог нь: Хотхоны гадна талбай тохижилт нь саруулхан зай талбай сайтай
  • Хүүхдийн тоглоомын талбайг цогц байхаар шийдсэн
  • Их хотын дуу чимээнээс хол
  • Айл өрх бүрт хүрэлцээтэй авто машины дулаан зогсоол
  • Зочид болон үйлчилгээний төвийн үйлчлүүлэгчдэд хүрэлцээтэй ил зогсоол
  • Хотхонд уран зургийн галерей, интертаймэнт төв болон спорт цогцолбор байрлаж байгаа юм

План зургууд

2 өрөө A хувилбар

2 өрөө B хувилбар

3 өрөө A хувилбар

3 өрөө B хувилбар

3 өрөө C хувилбар