Арцат апартмент

3.000.000₮

Мэдээлэл

ЭРИНГОВЬ ХХК-ийн хэрэгжүүлж буй АРЦАТ АПАРТМЕНТ ОРОН СУУЦНЫ ЦОГЦОЛБОР ТӨСӨЛ нь ирээдүйд үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх байршилд буюу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутагт Хүннү Молл худалдааны төвийн чанх урд талд аюулгүй байдал, тав тухыг дээд зэргээр хангасан байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй технологийн дагуу, стандартад нийцсэн материал, тоноглолуудыг ашиглан шилдэг архитектур болон дизайны шийдлээр сүндэрлэж буй орон сууцны хотхон юм.

Уг хотхон нь гэр бүлийн бүхий л хэрэгцээг нэг дор хангахаар төлөвлөгдсөн бөгөөд олон төрлийн, мод бут бүхий ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, спортын талбай, автомашины дулаан болон ил зогсоол, худалдаа үйлчилгээний төв, цэцэрлэг зэрэг цөм багтсанаас гадна Улаанбаатар дахь Бритиш сургууль, Шинэ Монгол 2 зэрэг дэлхийн стандартад нийцсэн сургуулиудтай ойр төлөвлөгдсөн нь энэ төслийн оршин суугчиддаа санал болгож буй тав тухтай амьдралын хэв маяг юм. Та нийт 6 га газрыг эзэмшин байрлах тав тухтай орон сууцны хотхон болон бизнесийг тань амжилттай өргөжүүлэх худалдаа үйлчилгээний төвүүдээс сонгох боломжтой.

Оршин суугчид болон хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх нийтийн эзэмшлийн талбай нь орон сууцнуудын голын хэсэгт байрлах бөгөөд машины хөдөлгөөнөөс бүрэн тусгаарлагдсан, хотхоны нийт эзэмшлийн талбайн 50 хувийг ногоон байгууламж эзэлж буй нь бяцхан үрс маань аливаа учрах аюул эрсдэлээс хол, амар тайван тоглох боломжоор хангагдаж байна. Оршин суугчдынхаа амьдралын хэмнэлд эрч хүч, эрүүл хэв маяг бүрдүүлэхийн тулд АРЦАТ АПАРТМЕНТ ОРОН СУУЦНЫ ЦОГЦОЛБОР ТӨСӨЛ төрөл бүрийн спортын талбайгаас гадна, орчин үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглосон фитнесс талбайг төлөвлөсөн.

АРЦАТ АПАРТМЕНТ ОРОН СУУЦНЫ ЦОГЦОЛБОР ТӨСЛИЙН айл бүрт байгалийн нар өдөрт хангалттай тусах боломжтойгоор БогдХан уул уруу харсан өргөн уужим панорама цонхтой архитектурын онцлог шийдлийг бид бий болгосон. Манай орон сууцнууд нь тус бүр 10 давхар, давхартаа 1, 2, 3 айлын сонголттой ба хүн амын нягтаршил бага, цөөн гэр бүл байхаар төлөвлөгдсөн. Автомашины дулаан гаражийг айл бүрт 2 зогсоол байхаар тооцож төлөвлөсөн.

Бүрэн цутгамал төмөр бетон хийцлэл бүхий барилгын угсралтыг Бэлла Виста, Будда Виста зэрэг өндөр зэрэглэлийн орон сууцыг бүтээж босгосон LBH ХХК-ийн чадварлаг баг хийж гүйцэтгэж байна. Барилгын гадна фасадыг базальт хөвөн дулаалгатай Солонгосын Alcopanel брэндийн хөнгөн цагаан өнгөт хавтанг ашиглан Монголдоо энэ чиглэлээр тэргүүлэгч ТОП ФАСАД ХХК угсран суурилуулж байна. Цахилгаан, холбоо дохиолол, сантехникийн угсралтын ажлуудыг Schneider, Dahua, Hyuindai зэрэг дэлхийд тэргүүлэх брэндийн бүтээгдэхүүнээр IT ZONE, Schneider Mongolia, Geksauder зэрэг шилдэг баг хамт олон хийж гүйцэтгэж байгаа нь манай АРЦАТ АПАРТМЕНТ ОРОН СУУЦНЫ ЦОГЦОЛБОР ТӨСЛИЙН гүйцэтгэлийн чанар, үнэлэмжийг илтгэн харуулж байна.

Хотхоны хойд хэсэгт төв зам дагуу Худалдаа үйлчилгээний цогц төвийг нэгтгэн төлөвлөсөн нь хүний урсгалыг нэмэгдүүлэх бөгөөд үйлчилгээ эрхлэгчдэд бизнесийн таатай орчинг бүрдүүлж, айл гэрийн бүхий л хэрэгцээг нэг дор хангаж, хугацааг тань хэмнэж, гэр бүлдээ зориулах цагийг тань нэмэгдүүлнэ. Үүнд цэцэрлэг, банк, супермаркет, үсчин гоо сайхан, хими цэвэрлэгээ, кофе шоп, ресторан, спорт төв, фитнесс зэрэг бүх төрлийн худалдаа, үйлчилгээний байгууллагууд байрлахаар төлөвлөсөн нь амьдралыг тань илүү хөнгөвчилж, алтан цагийг тань хэмнэх болно.

План зургууд

3 өрөө A хувилбар

3 өрөө B хувилбар

4 өрөө A хувилбар

4 өрөө B хувилбар