Tuul Garden хотхон
- Орон сууцны төрөл: Орон сууц
- Дүүрэг: Хан-Уул
- Байршил: 120 мянгат 19-р хороолол
- Барилгын давхар: 10-15 давхар
- Ашиглалтанд орох хугацаа: 2019 он 4-р улирал
- Өрөөний сонголт: 2 өрөө , 3+ өрөө
- Утас: 88117007, 88107007
- Талбайн хэмжээ: 58.7-116.9
- Захиалагч: Герман стандарт ХХК
Мэдээлэл
“TUUL GARDEN” хотхон нь нийслэлийн агаарын болон хөрсний бохирдолгүй хамгийн цэвэр, цэнгэг, эко бүсэд шинэчилэн баригдсан засмал зам дагуу холбогдсон дэд бүтэц нь их хотын аль ч хэсэгт саадгүй хүргэж үнэт цагаа үр ашиггүй зарцуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн цор ганц давтагдашгүй байрлалтай.
Манай хотхон нь Герман болон Европын барилгын салбарын тэргүүлэх брендээр тоноглогдсон ба оршин суугчидын алжаал тайлж амрах ногоон байгууламж, хүүхэд багачуудын тоглоомын талбай нь тусдаа төлөвлөгдснөөс гадна таны тав тух, аюулгүй байдлыг хангах үүднээс автомашины ил болон дулаан зогсоолын шийдлийг бид хамгийн төгс, найдвартайгаар шийдвэрлэсэн.
Хотхон нь урд хэсгээсээ туулын хурдны зам хойд хэсгээрээ шинэчлэн баригдсан 14 м өргөн засмал замаар холбогдсон учир таныг хотын альч хэсэгт саадгүй хүргэх түгжрэлгүй нөхцлийг бүрдүүлнэ. Мөн нийслэлийн шинээр хэрэгжиж буй томоохон цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэд баригдаж байгаа нь таны гэр бүлд амар тайван, амгалан, эрүүл орчныг хүрдүүлэх юм.
“TUUL GARDEN” хотхон нь 14 давхар 3 блокоос бүрдэх бөгөөд давхартаа 5 айлтай ба 1 давхартаа үйлчилгээний заал В1 давхартаа 90 авто машины зогсоолтой нийт 135 айлын орон орчин үеийн технологийн шийдэл бүхий орон сууц юм.