Манай сайт орон сууц зээлээр авах гэж буй иргэдэд зориулан Засгийн Газраас Монголбанктай хамтран хэрэгжүүлж буй жилийн 8 хувийн хүүтэй орон сууцны зээл болон Банкны өөрийн эх үүсвэртэй орон сууцны зээлийн мэдээллийг танд танилцуулж байна.

1. 8%-ийн ипотекийн зээл

Банк Зээлийн хүү Хугацаа Урьдчилгаа төлбөр Үйлчилгээний шимтгэл Утас
1 Хаан банк 8 (+-1)% 20 жил 30% 18001917
             
3 Төрийн банк 8 (+-1)% 30 жил хүртэл 30% 1% 18001881
4 Хас банк 8 (+-1)% 20 жил хүртэл 30% 1% 18001888
5 Голомт банк 8 (+-1)% 30 жил хүртэл 30% 1% 18001646
6 Ариг банк 8 (+-1)% 20 жил 30% 70133060
Ипотекийн зээлэнд тавигдах ерөнхий шаардлага:
  • Монгол Улсад байнга оршин суудаг Монгол Улсын иргэн байх
  • Хэрвээ хамтран зээлдэгч байгаа тохиолдолд аль нэг нь Монгол Улсад байнга оршин суудаг Монгол Улсын иргэн байх, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай байх
  • Орон сууц худалдан авах зайлшгүй эрэлт хэрэгцээтэй байх
  • Зээлийг эргэн төлөх тогтмол орлоготой байх
  • Урьдчилгаа төлбөрийн 30-аас доошгүй хувийг өөрөөс санхүүжүүлэх чадвартай байх
  • Үндсэн зээлдэгч нь тухайн ажил олгогч байгууллагад 2 буюу түүнээс дээш жил ажилласан байх; хувиараа бизнес эрхэлдэг бол тухайн бизнесийг 2 буюу түүнээс дээш жилийн хугацаанд эрхэлсэн байх
  • Хамтран зээлдэгч нь тухайн ажил олгогч байгууллагад 1 буюу түүнээс дээш  жил  ажилласан   байх
  • Хувиараа  бизнес  эрхэлдэг  бол  тухайн бизнесийг 2 буюу түүнээс дээш жилийн хугацаанд эрхэлсэн байх
  • Банк, ББСБ-д зээл, батлан даалтын хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх
  • Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй байх
  • Өрхийн гишүүний аль нэг нь Засгийн газрын “Төрийн албан хаагчдын жилийн 8%-ийн орон сууцны зээл” болон “Иргэдийн 6%-ийн орон сууцны зээл”-ийн өрийн үлдэгдэлгүй байх Зээл хүсэгч хуулийн этгээдийн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч иргэн бол татварын өр төлбөргүй байх
ХУДАЛДАН АВАХ ОРОН СУУЦАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
  • Монгод улсад Монгол улсад байршилтай, зөвхөн нийтийн зориулалттай орон сууц байх
  • Инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон, эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтад хүлээн авсан шинэ, хуучин орон сууц
  • Орон сууцны нийт талбай нь 80 м.кв буюу түүнээс доош байх
  • Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх болон эд хөрөнгийн бусад эрхийн талаар гуравдагч этгээдэд шаардах эрх үүсээгүй байх

2. Банкны эх үүсвэртэй орон сууцны зээл

Банк Зээлийн хүү Хугацаа Урьдчилгаа төлбөр Үйлчилгээний шимтгэл Утас
1 Хаан банк 1,8-1,7% 15-20 жил 20% ба түүнээс дээш 1% 18001917
             
3 Төрийн банк 2,0-1,8% 15 жил хүртэл 30% ба түүнээс дээш 18001881
4 Хас банк 1,5% 20 жил 25% 1% 18001888
5 Голомт банк 1,57-1,5% 20 жил хүртэл 20% ба түүнээс дээш 1% 18001646
6 Капитрон банк 2,1-1,6% 15 жил хүртэл 30% ба түүнээс дээш 328373
             
8 Үндэсний хөрөнгө оруулалтын банк 1,9-1,65% 15 жил хүртэл 30% ба түүнээс дээш 18001188
9 Капитал банк 2,0-1,5% 15 жил хүртэл 30% ба түүнээс дээш 0,5% 18001912
Банкны эх үүсвэртэй орон сууцны зээлэнд тавигдах ерөнхий шаардлага:
  • 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай байх
  • Орон сууц худалдан авах зайлшгүй эхэлт хэрэгцээтэй байх
  • Зээлийг эргэн төлөх тогтмол орлоготой байх
  • Урьдчилгаа төлбөрийн 20-аас доошгүй хувийг өөрөөс санхүүжүүлэх чадвартай байх
  • Үндсэн зээлдэгч нь тухайн ажил олгогч байгууллагад 2 буюу түүнээс дээш жил ажилласан байх; хувиараа бизнес эрхэлдэг бол тухайн бизнесийг 2 буюу түүнээс дээш жилийн хугацаанд эрхэлсэн байх
  • Хамтран зээлдэгч нь тухайн ажил олгогч байгууллагад 1 буюу түүнээс дээш жил ажилласан байх; хувиараа бизнес эрхэлдэг бол тухайн бизнесийг 2 буюу түүнээс дээш жилийн хугацаанд эрхэлсэн байх
  • Банк, ББСБ-д зээл, батлан даалтын хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх