Манай сайт орон сууц зээлээр авах гэж буй иргэдэд зориулан Засгийн Газраас Монголбанктай хамтран хэрэгжүүлж буй жилийн 8 хувийн хүүтэй орон сууцны зээл болон Банкны өөрийн эх үүсвэртэй орон сууцны зээлийн мэдээллийг танд танилцуулж байна.

1. 8%-ийн ипотекийн зээл

БанкЗээлийн хүүХугацааУрьдчилгаа төлбөрҮйлчилгээний шимтгэлУтас
1Хаан банк8 (+-1)%20 жил30%18001917
2Худалдаа хөгжлийн банк8 (+-1)%30 жил хүртэл30% ба түүнээс дээш0,5%19001977
3Төрийн банк8 (+-1)%30 жил хүртэл30%1%18001881
4Хас банк8 (+-1)%20 жил хүртэл30%1%18001888
5Голомт банк8 (+-1)%30 жил хүртэл30%1%18001646
6Ариг банк8 (+-1)%20 жил30%70133060
Ипотекийн зээлэнд тавигдах ерөнхий шаардлага:
  • Монгол Улсад байнга оршин суудаг Монгол Улсын иргэн байх
  • Хэрвээ хамтран зээлдэгч байгаа тохиолдолд аль нэг нь Монгол Улсад байнга оршин суудаг Монгол Улсын иргэн байх, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай байх
  • Орон сууц худалдан авах зайлшгүй эрэлт хэрэгцээтэй байх
  • Зээлийг эргэн төлөх тогтмол орлоготой байх
  • Урьдчилгаа төлбөрийн 30-аас доошгүй хувийг өөрөөс санхүүжүүлэх чадвартай байх
  • Үндсэн зээлдэгч нь тухайн ажил олгогч байгууллагад 2 буюу түүнээс дээш жил ажилласан байх; хувиараа бизнес эрхэлдэг бол тухайн бизнесийг 2 буюу түүнээс дээш жилийн хугацаанд эрхэлсэн байх
  • Хамтран зээлдэгч нь тухайн ажил олгогч байгууллагад 1 буюу түүнээс дээш  жил  ажилласан   байх
  • Хувиараа  бизнес  эрхэлдэг  бол  тухайн бизнесийг 2 буюу түүнээс дээш жилийн хугацаанд эрхэлсэн байх
  • Банк, ББСБ-д зээл, батлан даалтын хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх
  • Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй байх
  • Өрхийн гишүүний аль нэг нь Засгийн газрын “Төрийн албан хаагчдын жилийн 8%-ийн орон сууцны зээл” болон “Иргэдийн 6%-ийн орон сууцны зээл”-ийн өрийн үлдэгдэлгүй байх Зээл хүсэгч хуулийн этгээдийн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч иргэн бол татварын өр төлбөргүй байх
ХУДАЛДАН АВАХ ОРОН СУУЦАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
  • Монгод улсад Монгол улсад байршилтай, зөвхөн нийтийн зориулалттай орон сууц байх
  • Инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон, эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтад хүлээн авсан шинэ, хуучин орон сууц
  • Орон сууцны нийт талбай нь 80 м.кв буюу түүнээс доош байх
  • Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх болон эд хөрөнгийн бусад эрхийн талаар гуравдагч этгээдэд шаардах эрх үүсээгүй байх

2. Банкны эх үүсвэртэй орон сууцны зээл

БанкЗээлийн хүүХугацааУрьдчилгаа төлбөрҮйлчилгээний шимтгэлУтас
1Хаан банк1,8-1,7%15-20 жил20% ба түүнээс дээш1%18001917
2Худалдаа хөгжлийн банк1,55-1,4%20 жил хүртэл20% ба түүнээс дээш0,5%19001977
3Төрийн банк2,0-1,8%15 жил хүртэл30% ба түүнээс дээш18001881
4Хас банк1,5%20 жил 25%1%18001888
5Голомт банк1,57-1,5%20 жил хүртэл20% ба түүнээс дээш1%18001646
6Капитрон банк2,1-1,6%15 жил хүртэл30% ба түүнээс дээш328373
7Улаанбаатар хотын банк1,9-1,65%15-20 жил30% ба түүнээс дээш319041
8Үндэсний хөрөнгө оруулалтын банк1,9-1,65%15 жил хүртэл30% ба түүнээс дээш18001188
9Капитал банк2,0-1,5%15 жил хүртэл30% ба түүнээс дээш0,5%18001912
Банкны эх үүсвэртэй орон сууцны зээлэнд тавигдах ерөнхий шаардлага:
  • 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай байх
  • Орон сууц худалдан авах зайлшгүй эхэлт хэрэгцээтэй байх
  • Зээлийг эргэн төлөх тогтмол орлоготой байх
  • Урьдчилгаа төлбөрийн 20-аас доошгүй хувийг өөрөөс санхүүжүүлэх чадвартай байх
  • Үндсэн зээлдэгч нь тухайн ажил олгогч байгууллагад 2 буюу түүнээс дээш жил ажилласан байх; хувиараа бизнес эрхэлдэг бол тухайн бизнесийг 2 буюу түүнээс дээш жилийн хугацаанд эрхэлсэн байх
  • Хамтран зээлдэгч нь тухайн ажил олгогч байгууллагад 1 буюу түүнээс дээш жил ажилласан байх; хувиараа бизнес эрхэлдэг бол тухайн бизнесийг 2 буюу түүнээс дээш жилийн хугацаанд эрхэлсэн байх
  • Банк, ББСБ-д зээл, батлан даалтын хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх