Тэнхлэг ус ХХК
Гүний усны, хайгуулын, мониторингийн цооногийн өрөмдлөгийн ажлууд, усны барилга байгууламжийн /хөв, услалтын систем, худгийн барилга барих г.м/ зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэнэ.
Утас: 7722-0091

Та барилга барих гэж байгаа бол хамгийн нэгдүгээрт усны асуудлаа шийдэх хэрэгтэй. Ингэснээр дараа нь гарах үргүй зардлаас зайлж чадна. Худаг гэдэг байгууламж нь бусад барилга байгууламжтай харьцуулахад хэд хэдэн онцлогтой.
Үүнд:
1. Бүх ажиллагаа далд хийгддэг
2. Байгаль орчинтой шууд харьцдаг
3. Үр дүнд нь хүн шууд авч хэрэглэдэг өөрөөр хэлбэл шууд уудаг хүний эрүүл мэндтэй холбоотой байдаг.
4. Олон жилээр ашиглагддаг, үл хєдлєх хєрєнгє болдог
5. Дуртай газраа барьж байгуулах боломжгүй (устай, усгүй газар гэж байна.)
Худагтай болоход анхаарах зарим нийтлэг асуултууд:
Захиалагчаа сонгохдоо юуг анхаарах вэ
1. Худаг гаргах орчинд хайгуул хийх шаардлагатай эсэх,
2. Хайгуул хийсэн бол хайгуулын дүгнэлт, зүсэлт бий эсэх
3. Гүйцэтгэгч байгууллагын туршлага, урьд нь хаана хаана худаг гаргаж байсныг сонирхох
4. Ямар технологоор, ямар тоног төхөөрөмжөөр өрөмдөх
5. Ямар материал ашиглах (ган хоолой, хуванцар хоолой)
6. Ямар хугацаанд гаргах
Худаг өрөмдөж байх үед хэрхэн хяналт тавих вэ
1. Таны яг сонгосон газар эсвэл хайгуулаар заасан цэгт өрөмдлөг явагдаж байгаа эсэх
2. Яндан шүүр суулгахад байлцаж хэдэн м яндан суулгаж байгааг хянах
3. Шүүрийн хийцийг харах
4. Худагт хийж буй хайрга зориулалтын эсэхийг хянах.
5. Хэдэн цаг шавхаж байгааг хянах.
6. Шавхалтыг компрессороор хийж буй эсэх (насосоор шавхах нь хангалтгүй)
Таны худгийн ус ундны усны стандартад тохирч буй эсэхийг хэрхэн мэдэх вэ
1. Гүйцэтгэгч байгууллага шавхалтын үед уснаас зориулалтын саванд дээж авч шинжилгээний лабораторт шинжлүүлж албан ёсны дүгнэлтийг танд єгєх ёстой.
Бид Геоэкологийн хүрээлэнгийн усны лабратороор шинжүүлж шинжилгээний дүгнэлтийг захиалагчид албан ёсоор єгдєг
Худгаа хүлээн авахдаа юу анхаарах вэ
1. Худгийнхаа гүнийг зориулалтын гүн хэмжигчээр хэмжиж хүлээн авах
2. Орчноо цэвэрлүүлэх (Илүүдэл хєрс шаврыг зайлуулах)
3. Худгийн паспортыг гүйцэтгэгчээс авах
Паспортон дээр танай худгийн гүн, суултын яндангийн хэмжээ, яндангийн материал, шүүр суусан гүн, шүүрийн хийц, ундарга, статик, динамик түвшин, насосын хүчин чадал, марк зэргийг тусгана. Энэ нь дараа танай худгийн ус багасах эсвэл лайдах, цэвэрлэх, засвар үйлчилгээ хийх шаардлагатай болоход баримтлах гол баримт материал болно.
4. Худгийн усны шинжилгээний дүгнэлтийг хүлээн авах
Худаг чинь бага устай эсвэл усгүй болсон бол яах вэ
Энэ асуудал туйлын хүсүүшгүй зүйл боловч ийм нөхцөлд хэрхэн шийдэх тухайгаа гэрээндээ тусгаж өгсөн байвал зохино.
Манай байгууллага хайгуулаа өөрсдөө хийсэн нөхцөлд энэ рискийг өөртөө хүлээдэг. Харин хайгуулыг өөр байгууллага хийсэн бол бид аль болох захиалагчид бага дарамттай байх талаас асуудлыг шийдэхийг хичээдэг.
Гэхдээ бид 10-аад жил ажиллахдаа ийм 2 тохиолдолтой л учирч байсан.
Худагтай боллоо одоо насосоо хэрхэн сонгох вэ
Ус өргөх насос нь дараах үндсэн нөхцлүүдээс хамаарч сонгогдоно.
Үүнд:
1. Таны усны хэрэгцээ (Үүнийг үйлдвэрийн зориулалттай худагт бол тоног тєхєєрємжийн хүчин чадал,   бүтээгдхүүний хэмжээтэй уялдуулан тооцно. Хувийн хэрэгцээнд бол хэдэн ам бүлтэй болон хэдэн хэрэглэгчтэйгээс хамааруулан тооцно.)
2. Худгийн тань ундарга ямар вэ
3. Цахилгааны эх үүсвэрийн байдал найдвартай эсэх, хэлбэлздэг эсэх
4. Насосоор усаа хааш нь шахах гэж байгаа (Нөөцийн сав руу, шууд сүлжээнд, г.м)
5. Усыг хир єндєрт гаргах шаардлагатай вэ
Манай байгууллага дээрх үзүүлэлтүүдтэй уялдуулан захиалагчид өөрийн импортолдог Итали, Америк, Австрали, Орос, Хятад улсын 220в болон 380в-ын насосын аль тохирохыг санал болгодог.
Насостой уялдан өөр юу шаардагддаг вэ
1. Ус өргөх хоолой. Энэ нь хуванцар (PҮC, PPR) хоолой, хар металл хоолой, цайрдсан хоолой байж болно.
2. Усны зориулалттай цахилгааны кабель
3. Насос дүүжлэх зэвэрдэггүй ган тросс
3. Тросс дүүжлэх гогцоо – серги
4. Тросс бэхлэгч – мички
5. Кабель тогтоогч
6. Кабель холбогч зориулалтын муфт
Худгийн дээд хэсгийг хэрхэн шийдэх вэ
Энэ хэсгийг толгойн хэсэг гэж нэрлэдэг бөгөөд дараах хэлбэрүүдээс сонгож болно.
Үүнд:
 — Худгийн дээр тоосгон эсвэл модон барилга барих. Энэ нь ус түгээх худагт тохиромжтой
— Далд монтаж хийх 2-3 ш тємєр бетон кольцо тавьж ёроолын хэсгийн цас борооны ус нэвтрэхээс хамгаалан бетондоно.
— Кольцон дээр ширмэн люк бүхий төмөр бетон таг угсарч өгнө. Кольцоны тоо нь хєлдєлтийн гүнээс хамаарна. Ихэнх тохиолдолд 3ш кольцо ордог.
— Давхар далд монтаж энэ нь дээрхи ширмэн люк таган дээр 202х1,2х0,2м – тэй хэмжээтэй дулаалгын давхар таг угсарч өгнө.
— Таг нь дотроо хөөстэй, нугас бүхий онгойдог хэсэгтэй мөн цоожтой. Энэ монтаж нь зуслангийн худгуудад илүү тохиромжтой.