Хөл хөдөлгөөн ихтэй их хотод ихэнхи орон сууц нууд жижиг хэмжээтэй байдаг нь нууц биш. Харин ийм тохиолдолд байраа хэрхэн аятайхан орчин үеийн тохилог байдлаар тохижуулах вэ гэдэг дээр олон хүмүүс толгойгоо өвтгөдөг. Иймээс дараах шийдлүүдээс хэрхэн гэрээ илүү гэгээлэг болон зай ихтэй харагдуулах тал дээр шинэ санаанууд олж аваарай.

  Жижигхэн өрөөг хэрхэн засах вэ?

Бага талбайтай орон сууц анд хэрэгцээтэй бүхнээ багтаана гэдэг том асуудал боловч асуудлыг ухаалгаар шийдвэрлэж чадвал цогц бөгөөд эмх цэгцтэй орчныг бүрдүүлэх боломжтой байдаг аж.

Хана дүүрэн ном

Унтлагын эсвэл зочны өрөөний ханыг бяцхан номын сан болгох. Яагаад гэхээр гоё дизайнтай хийсэн номын сан нь зочдын анхаарлыг татаад зогсохгүй гэрт тансаг уур амьсгал оруулж өгнө.

Гайхалтай цагаан өнгөний хослол

Хана цагаан байх тусмаа зайтай харагддаг гэдгийг санаарай. Харин тавилга завсрын өнгөтэй байвал гэрийн чимэглэлтэй амархан зохицно.

Интерьер дизайнерууд, зохион бүтээгчид үнэхээр сонирхол татам санаануудыг гаргаж, бага талбайг зөв ашиглах боломжийг бүрдүүлсээр байна.

Бүх зүйл нь багтсан жижигхэн сууц

Жижиг байрны нэг онцлог нь та бүх зайг зөв бас эвтэйхэн ашиглах ёстой болно.

Номын тавиураар зааглагдсан сонирхолтой шийдэл

Тэгш өнцөгт бус хэлбэртэй хана буланг ашиглах

Аль нэг өрөө тань гурвалжиндуу хэлбэртэй байх эсвэл коридорын хана тань нэг л авцалдахгүй харагдаад байвал ханыг  хээтэй болон цэцэгтэй ханын цаасаар чимэглэж өгснөөр хэн ч таны сонин хэлбэртэй коридорыг анзаарахгүй өнгөрөх болно.

Амьд өнгө нэмээрэй

Гэр саарал, амьгүй байвал хэн ч гэртээ тайван амарч чадахгүй гэдэгтэй санал нийлэх байх. Тиймээс ханын цэцэг эсвэл ургамал тариарай.

Нууц агуулах

Дахиад л зай хэмнэх тухай ярьж байгаа ч гэсэн маш цэвэрхэн, хананаас ялгарахгүй өнгөтэй боловч цаашаагаа том зайтай ханын шүүгээ бас маш хэрэгтэй эд шүү.

Та эдгээр санаануудын аль нэгийг хэрэгжүүлснээр гэрээ том зайтай харагдуулахаас гадна илүү сонирхолтой болгож чадна гэдэгт итгэж байна.